17Apr
Бичсэн: admin Огноо: April 17, 2016 Мэдээний төрөл: Интернет маркетинг Сэтгэгдэл: 0

Хэрэглэгчдийн хэрэгцээг ханган тэднийг ойлгох гэдэг нь ямар ч бизнесийн төв нь юм. Та ямар салбарт байдаг эсвэл танай компанийн зар сурталчилгааны чиглэл ямар байх нь хамаагүй, хамгийн гол нь хэрэглэгчдээ зөв ойлгож тэдний хэрэгцээг шаардлагыг хангаж чадвал таны бүтээгдэхүүн болон брендийн үнэнч хэрэглэгчдийн тоо төдий чинээ олон байна.

Дэлхий дахинд цаг минут бүрд хөгжиж буй технологийн дэвшилтэнд бид баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл бидэнд хамгийн хялбар аргаар өөрийн зах зээлд анализ хийн хэрэглэгчдээ илүүтэйгээр татах, өөрийн брендийг хэрэглэгчдээсээ салшгүй болгон хоногшуулалт хийх боломжийг бидэнд олгосон юм. Анализ дүн шинжилгээ бол аливаа үйл ажиллагааны үр дүнг хэмжих, алдаанаасаа суралцаж, зөв зүйл дээр төвлөрхөд тусладаг. Зөв дүн шинжилгээтэй байснаар та бизнесийнхээ хандлагыг сайжруулах, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг урьдаас таамаглах мөн төгс хэрэглэгчийн туршлагыг бүрдүүлэх боломжтой болно. Цахим орчин дах үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй компанит ажил, маркетингийн стратегийн үр дүнг та хэрхэн хэмжих вэ?

Тэгвэл Google Analytics бол дээр дурьдсан зүйлийг биелүүлэхэд туслах хамгийн сайн багаж болж чаддаг хэрэгсэл. Та уг вебээс өгөх кодыг цахим хуудсандаа байрлуулж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг гайхамшигтай олон талт байдлаар хэмжих бололцоотой болж чадна.Тэрхүү мэдээллээ ашиглан брендинг болон маркетингийн стратегтаа чухал, шаардлагтай гэсэн өөрчлөлтийг хийх боломж нээгдэнэ. Энэхүү нийтлэлд Google Analytic веб хуудасны давуу тал, боломжуудыг та бүхэнд товчхон танилцуулая.

Цахим хуудсанд зочилж буй хэрэглэгчдийг ажиглах

Google Analytic-н хамгийн том давуу талуудын нэг болох энэхүү функц таны цахим хуудсанд хэрэглэгчид хэрхэн нэвтэрч буйг дэлгэрэнгүйгээр харах боломжыг танд олгоно. Ялангуяа өөрийн цахим хуудасны хандалтыг нэмэхийн тулд олон аргуудыг ашигласан тохиолдол бүр ч илүү тустай. Цахим хуудсанд зочилж буй хэрэглэгчдийг ажиглах хэсгийн гол зорилго нь таны веб хуудсанд хэрэглэгч ямар замаар, хаанаас дамжиж очсон бэ хэрхэн таны сайт уруу хандах болсон, юуг ашиглан нэвтэрснийг мэдэх юм. Жишээ нь: Цахим хуудасд нэвтэрсэн тоон үзүүлэлтээр/диаграмаар харагдана/ таны цахим хуудсанд долоо хоногийн хугацаанд нийт 150 хүн хандсан байна гэж бодоё. Тэгвэл эдгээр 150 хэрэглэгчийн хэд нь шууд цахим хаягийг бичиж орсон, хэд нь сошиал медиа болон бусад цахим хуудсанд байршуулсан холбоосоор дамжиж орсон мөн хичнээн хүн хайлтын систем ашиглан хандалт хийснийг дэлгэрэнгүйгээр Google Analytic танд харуулна.

Энэ мэдээлэл дээр үндэслээд маркетингийн хэрэгжүүлж буй стратегиудын аль нь илүү үр дүнтэй хэрэгжснийг дүн шинжилгээ хийж харах боломжтой. 

customer-people

Хэрэглэгчийн үйл хөдлөлийн шинжилгээ

Үйл явцын бүртгэл хийж харуулах энэхүү хэсэг нь таны цахим хуудсанд нэвтэрсэн хэрэглэгчид хэр удаан хугацааг өөрийн тань цахим хуудсанд зарцуулсан бэ/Bounce rate/ гэдгийг харах. Мөн цахим хуудсынхаа хамгийн их хэрэглэгчдийн сонирхолыг татаж, хамгийн их хандалттай хуудсыг шүүж, эрэмбэлж харах бололцоотой. Уг мэдээллийн тусламжтайгаар та хүмүүсийг татаж чаддаг хуудсаа олж, бусад хуудсуудаа түүнтэй төстэй хэв маягаар хөгжүүлэх гэх мэт хариу үйлдлийг хийж болох юм.

Үйл ажиллагааны урсгал

Үйл ажиллагааны урсгал гэх дэд бүтэц таны цахим хуудсанд ихэнхи хэрэглэгч аль замыг сонгож, ямар үйлдлийн дарааллаар ажилласныг харахад төгс хэрэгцээт багаж юм. Энэ диаграмаас хэрэглэгч аль хуудсанд нэвтрээд дараа нь аль хуудас уруу орж байгааг, бас хэзээ аль хуудсан дээрээс гарч байгааг харж чадна. Ихэнхи хүмүүс хаанаас хаа очиж, аль хуудаснаас илүү их хүмүүс веб хуудсыг орхиж байна гэдгийг шинжлээд тэрхүү хуудсандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Ерөнхий зах зээлийн шинжилгээ

Үүнийг ашигласнаар зах зээлийн үндсэн хэмжигдэхүүнийг задлан судлах боломжтой. Энгийнээр тайлбарлавал таны сайтад ямархуу төрлийн хүмүүс орж байна хэрхэн олж орсон болон хэрхэн ашигладгийг нь мэдэх юм. Энэ нь маркетеруудад хэрэгцээт багаж бөгөөд хүн ам зүйн статистик мэдээллийг задалж үзэхэд асуудал тулгарвал үнэлшгүй их хэмжээгэр тус болдогоороо онцлог.

Нас болон Хүйс

Нас болон хүйсийн хэсэг бол хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлуудын нэг. Хүн амын аль хэсэг нь илүү таны цахим хуудсыг сонирхож байна. Үүнээс улбаалан маркетингийн стратегиа тохируулан брендингдээ бага зэргийн заль ашиглан хэрэглэгчидтэйгээ илүү сайн харилцаа үүсгэх боломжтой.

Газар зүй тодорхойлогч

Газар зүй тодорхойлогч нь мөн л зах зээлээ зөв танихад тань тус болно. Зарим бизнес эрхлэгчид өөрсдийн цахим хуудсанд олон улсын хэрэглэгч байна гэхэд гайхдаг. Түүнийгээ мэдсэн ч зөвхөн дотоодын хэрэглэгчддээ зориулж маркетинг хийдэг зарим нэг компаниуд байдаг. Харин үлдсэн хэсэг нь гадаад зах зээлд нэвтрэх боломж байгааг харан өөрчлөлт хийж компаниа дээшлүүлж чаддаг.

Технологийн хэрэглээ

Ерөнхий зах зээлийн шинжилгээний дотор олон төрлийн зүйлс багтдаг. Түүний нэг нь технологийн хэрэглээ буюу хэрэглэгч ямар төхөөрөмжийг ашиглан таны цахим хуудас уруу хандаж байгааг харах боломж юм. Суурин компьютер уу? Гар утас уу? Таблет уу? мөн ямар броузер буюу вебийн хөтөч ашиглан нэвтэрч байгааг хүртэл харж болно. Мэдээж энэхүү мэдээллээс үндэслэн та хэрэглэгчдээ татах илүү нарийн аргуудыг харах боломжыг нээж өгнө гэсэн үг. Жишээ нь: Хэрвээ хэрэглэгчдийн ихэнхи нь Internet Explorer ашиглан таны цахим хуудсанд нэвтэрдэг бол та хайлтын системийн оновчиллоо Google-д хийхээс илүүтэйгээр Bing үрүү төвлөрвөл илүү оновчтой болно гэх мэт.

Дүн шинжилгээг оновчтойгоор ашиглах

Зах зээлээ тодорхойлох гэдэг бол дөнгөж эхний алхам. Гол нь та зах зээлээ тодорхойлсон тэрхүү мэдээллээ юунд ашиглах вэ гэдэг нь л чухал юм. Өөрийн цахим хуудсан дах загвар, нийтлэлийн зохион байгуулалт, ямар онцлог зүйлийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаа шүүмжлэлтэйгээр харах хэрэгтэй. Энэ бүгд манай зорилтот зах зээлийн хэрэглэгчдэд маань хүрч байна уу? Та тэдний хэрэгцээг хангаж чадаж байна уу? эсвэл таны цахим хуудсыг ямар зах зээлийн хэрэглэгчид сонирхож байна? Аль хуудсыг би устгах хэрэгтэй вэ? Цахим хуудсынхаа аль хэсгийг хөгжүүлэх вэ? Та хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай болгохын тулд юу нэмэх хэрэгтэй вэ?

brand212

Та энэ бүх асуултанд хариулж стратегидаа тусган түүнрүүгээ чиглэснээр таны цахим хуудас зах зээлд өөрийн байр сууриа эзлэн, веб хуудсыг шимтэн сонирхогчдийн тоо илүүтэйгээр өснө гэдэгт итгэлтэй байна. Мэдээллийн эрин зуунд аливаа бизнесийн нүүр царайг тодорхойлогч хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргаггүй цахим хуудас юм шүү.

Холбоос URL: http://webecom.agency/google-analytic-%d0%b3-%d0%b1%d0%b8%d0%b7%d0%bd%d0%b5%d1%81%d0%b4%d1%8d%d1%8d-%d0%b0%d1%88%d0%b8%d0%b3%d0%bb%d0%b0%d1%85-%d0%bd%d1%8c/trackback/

Сэтгэгдэл үлдээх:

Your email address will not be published. Required fields are marked *