17Mar
Бичсэн: admin Огноо: March 17, 2016 Мэдээний төрөл: Интернет маркетинг Сэтгэгдэл: 0

Хэрэв та ямар нэгэн бизнес эрхэлдэг бол, эсвэл эрхлэх талаар бодож байгаа бол та наашаа анхаарлаа хандуулна уу. Өөрийн бизнесээ хэрэглэгч нартаа таниулж мэдрүүлэхийн тулд телевиз, ФМ, зарлалын самбаруудад маш их хэмжээний мөнгө зарж, зарлалаа байрлуулчаад таны хөлс хөдөлмөрөө гарган байж бэлдсэн зар сурталчилгааг тань хэрэглэгч нар үзэж байгаа болов уу, цагтаа явж байгаа болов уу гэж санаа зовж суух нь танд танил санагдаж байна уу?

Танд би цахим хуудсыг санал болгож байна. Интернет орчин нь аль хэдийнээ телевиз, фм, сонин нийтлэл гэх мэтийн бидний мэдээ мэдээллээ авдаг байсан зүйлсийг хуучны, уламжлалт гэж хэлж болох зүйлс болгож хувиргаж чадсан билээ. Тэгвэл та цахим хуудастай болсноороо энэ шинэ орчинд өөрийн гэсэн орон зай, өөрийн брэнд, өөрийн санаа бодлоо хуваалцах хамт олон, интернет орчин дахь өөрийн нэр хүндийн баталгаагаа бий болгож байна гэсэн үг. Та өөрийн эрхэлдэг бизнесээ өөрийн веб сайтаар зөвхөн Монгол Улс дотроо бус дэлхий даяар олон улсын хэмжээнд хямд зардлаар таниулж, мэдрүүлж, хэрэглэгч нар татах боломжтой. Гэхдээ та намайг “боломжтой” гэж бичсэнийг анзаарах байх.
Юу гэсэн үг вэ гэвэл, та цахим хуудастай болчихлоо, өөрийн гэсэн орон зайтай болчлоо, гэтэл таны талаар хэн ч мэдэхгүй байгаа, хэн ч таны цахим хуудсыг интернет орчинд шинээр төрж үүссэнийг мэдэхгүй. Та хэрэглэгч нартаа өөрийгөө байгаа гэдгээ мэдэгдүүлэхгүй бол таны цахим хуудас уруу орох хүн байхгүй шүү дээ. Энэ зүйл дээр л өнөөгийн ихэнхи бизнес эрхлэгч нар алдаа гаргадаг. цахим хуудастай болсны давуу талуудыг сонсоод цахим хуудастай болчдог, тэгээд цааш нь юу хийхээ мэддэггүй. Тэгвэл цахим хуудастай болчоод дараа нь юу хийх юм бэ? яаж хэрэглэгч нар өөртөө татдаг юм бэ?

“Интернет Маркетинг”

Та санаа зоволтгүй “Интернет Маркетинг” гэдэг нь танд хөрөнгөтэй, том том компаниудын хийдэг ганган ажил шиг санагдаж магадгүй. Гэхдээ та өнөөх л уламжлалт телевизийн реклам, сонин нийтлэлийн зар, зарлалын самбар гэх мэтийн зүйлд их мөнгө зарж үрээд байх шаардлагагүй. Интернет орчинд ашиглах боломжтой маш олон үнэгүй болон үнэтэй багажууд байдаг. Таньд гол нь бага зэрэг мэдлэг байхад л хангалттай.
Гэхдээ бид энэ удаа таны цахим хуудсын тухай ярьж байгаа шүү дээ. Та цахим хуудастай болсноор танд ямар үр ашиг, давуу тал, боломжууд нээгдэх талаар бичье.
– Юуны түрүүнд таны цахим хуудас 24/7 үйл ажиллагаатай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн аль ч өнцөг булангаас, ямар ч үед аливаа хэрэглэгч таны цахим хуудас руу орж таны үйл ажиллагаа болон таны санал болгож буй үйлчилгээтэй танилцаж тантай холбогдох хаяг, утасны дугаарыг тань авж болох юм. Энэ нь нэг ёсондоо бусад маркетингийн аргуудтай харьцуулвал, таны дуусашгүй хэрэглэгч нарт тараагдаж байх нэрийн хуудас, таны мөнгө төлөхгүйгээр рекламаа цацах суваг, таны хэрэглэгч нартаа мэдээлэл хүргэх нэвтрүүлэг юм.
– Одооны үед аливаа хэрэглэгч, бизнесын хамтрагч, хөрөнгө оруулагч мэтийн хүмүүс аливаа байгууллагад анхны үнэлэмжээ өгөхдөө цахим хуудастай, өөрсдийн компанийн нэр дээр и-мэйлтэй эсэхийг шалгадаг болсон. Та өөрийн гэсэн “Жинтэй” цахим хуудас болон өөртөө болон өөрийн менежер, түлхүүр үүрэг гүйцэтгэгч ажилчиддаа и-мэйл хаягтай байснаараа хэрэглэгч болон өрсөлдөгч нарынхаа дунд нэр хүндтэй байхын баталгаа болно.
– Цахим хуудастай болно гэдэг таны олон улсад үйл ажиллагаагаа дэлгэх анхны бөгөөд хамгийн хэрэгтэй алхам болно. Гадаад улсад байгаа байгууллага компаниуд таны цахим хуудсаар шууд дамжин тантай холбогдох болно.
– Дээр дурьдсанчлан, таниас маш бага зардал гарах болно. Сар болгон, долоо хоног болгон үзэгчдийн шууд сувгаа солидог телевизийн реклам, сонсогчдийн шууд долгионоо сольдог фм-ийн реклам, жолоочнарын харах завгүй бөглөрж явахад хажуугаар нь өнгөрөх зарлалын самбарт сая сая төгрөг зарахын оронд та цахим хуудсаа маш боломжын нэг удаагын төлбөрөөр хийлгэчихнэ, цахим хуудсын файлуудыг байрлуулах хостинг үйлчилгээ болон өөрийн компанийн нэр болох домейн нэрээ жилдээ нэгхэн удаа маш хямдхан зардлаар төлчихнө.
Дээрх давуу талуудыг уншихдаа та нэг зүйлийг бодож эргэлзсэн байх: “Би цахим хуудастай боллоо, цахим хуудсаа хэрэглэгч нарт таниулахын тулд бас л их хэмжээний мөнгөөр цахим хуудсаа сурталчлах хэрэгтэй болох биш үү?” Үүний хариулт бол үгүй.
Одоо миний түрүүний дурьдсан “Интернет Маркетинг” гэдэг зүйлийн гялалзах цаг. Та маш сайхан өнгө үзэмж дизайнтай, өөрсдийн компаниа болон үйлчилгээ, үйл ажиллагаагаа Англи, Монгол хэлдээр маш сайхан бэлдээд цахим хуудастай болчихлоо. Одоо та өөрийн хөдөлмөрөө гаргаж хийсэн цахим хуудсаа хэрэглэгч нартаа таниулах хэрэгтэй. Хэрвээ та Интернет Маркетингийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай цахим номноос судлах боломжтой—> http://ow.ly/OBwc3

 

 

Холбоос URL: http://webecom.agency/nnnn/trackback/

Сэтгэгдэл үлдээх:

Your email address will not be published. Required fields are marked *